Өгөгдлийн тухай
Эрсдэлийн индекс
Төсөл бүрийг багийн тогтоосон 55 индикаторын жагсаалтаар шалгаж, 0-100 хооронд нэг тоо гаргана. Энэ нь зөрчлийн нотолгоо биш, шалгах шаардлагатай үзүүлэлт.
- Индикатор
- 55
- багийн хүснэгтэд
- Одоо тооцогдож байгаа
- 37
- бусдад өгөгдөл дутуу
- Чухал дохио
- 2 / 6
- түвшинг дангаараа өргөх индикатор
Зарчим
- Индекс бол шалгах дарааллыг тогтооход туслах хэмжүүр. Зөрчил, буруутай үйлдлийн нотолгоо биш.
- Бүх тоо тогтсон дүрэм, нийтэлсэн жингээр гарна. Хиймэл оюун, нууц оноо ашиглаагүй тул доорх томьёогоор гараар дахин тооцож болно.
- Мэдээлэл байхгүй индикаторыг 0 гэж тооцохгүй, хоосон үлдээж тооцооноос гаргана. Тиймээс индексийн хажууд хамрах хүрээг заавал хамт харуулна.
- Хамрах хүрээ хэт бага бол индексийн тоог огт харуулахгүй, зөвхөн индикаторуудыг жагсаана.
Томьёо
- Индикаторын оноо. Индикатор бүр 0 (илрээгүй), 0.5 (дунд) эсвэл 1 (өндөр) оноо авна. Шалгах өгөгдөл байхгүй бол оноо өгөхгүй, хоосон үлдээнэ. Хоосон индикатор тооцоонд орохгүй.
- Индикаторын жин. 1 = сул дохио, 2 = дунд, 3 = хүчтэй дохио.
- Ангиллын оноо.
S = Σ(жин × оноо) ÷ Σ(жин)— зөвхөн оноотой индикаторуудаар. Үр дүн 0-1. - Нийт индекс.
Индекс = 100 × Σ(ангиллын жин × S) ÷ Σ(оноотой ангиллын жин). Онооны индикатор огт байхгүй ангилал хуваарьт ч орохгүй. - Чухал дохио. «Чухал» гэж тэмдэглэсэн 6 индикаторын аль нэг нь 1 оноо авбал индексээс үл хамааран түвшинг хамгийн багадаа «Өндөр» болгоно. Одоогоор 2 нь тооцогдож байна: A4.2, D1.1. Үлдсэнд нь хар жагсаалт, шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн эзэмшигчийн өгөгдөл шаардлагатай.
- Хамрах хүрээ. Онооны индикаторын тоо ÷ тооцогдож чадах 37 индикатор. 40%-иас бага бол индексийн тоог харуулахгүй: хоёр гурван индикатор дээр тулгуурласан тоо нь хэмжилт биш, дүгнэлт мэт уншигдана.
Түвшин
Эдгээр босгыг багийн хүснэгтээс авсан. Бодит өгөгдөл хангалттай болсон үед тархалтыг хараад тохируулахаар төлөвлөсөн.
Ангиллын жин
A. Хугацаа
15%Хуулийн хугацааны зөрчил тодорхой, тооцоход хялбар. IMF WP/22/94-д хүлээн авах болон шийдвэрийн хугацааг дохио болгосон.
B. Худалдан авах арга
10%Тендер хуваах нь ҮАГ-ын аудитаар Монголд бодитоор илэрсэн зөрчил. Индикатор цөөн тул жин бага.
C. Өрсөлдөөн
20%Нэг оролцогчтой тендер нь олон улсын судалгаанд хамгийн баталгаатай дохио (Fazekas & Kocsis; IMF).
D. Оролцогч компани
20%Хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчил нь авлигын шууд механизм. Өгөгдөл олоход хэцүү ч ач холбогдол өндөр.
E. Үнэ ба санхүүжилт
15%Гэрээний үнэ ба төсөвт өртгийн харьцаа үнийн хэтрэлттэй холбоотой (IMF: нэг дохио тутамд 1-5%).
F. Гэрээний өөрчлөлт
5%2 индикатор, гэрээний өөрчлөлтийн өгөгдөл хязгаарлагдмал.
G. Ил тод байдал
15%Мэдээлэл нийтлэхгүй байх нь өөрөө эрсдэл. Tenderly-ийн бүрэн байдлын шалгалт энд орно.
Бүх индикатор
Багийн хүснэгтийн 55 индикатор бүгд энд байна. Тооцогдохгүй байгаа нь юу дутуугаас болж байгааг мөр бүрт бичсэн. Дүрэм бүрийн нарийн нөхцөлийг Аргачлал хуудаснаас үзнэ үү.
A. Хугацаа
- A1.1Нээлттэй тендерийн хүлээн авах хугацаа 15 ажлын өдрөөс бага
- 1 оноо
- Зарласан огнооноос хүлээн авах эцсийн огноо хүртэл < 15 ажлын өдөр
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 32.3
- Дүрэм
- Тендер зарласнаас нээх хүртэлх хугацаа тухайн аргын доод хугацаанаас богино
- A1.2Гадаадын оролцогч оролцох боломжтой өндөр дүнтэй тендерт хүлээн авах хугацаа 20 ажлын өдрөөс бага
- 1 оноо
- 8.3-т заасан босгоос дээш төсөвт өртөгтэй тендерт < 20 ажлын өдөр
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 32.3, 8.3
- Юу дутуу вэ
- 8.3-д заасан босго үнэ. Ангиллын багана нэмэгдсэн ч босго үнэгүйгээр тооцох боломжгүй.
- A1.3Тендер хүлээн авах хугацаа хэт урт (ижил төрлийн тендерийн медианаас хамаагүй урт)
- 1 оноо
- Медианаас ≥ 2 дахин урт
- 0.5 оноо
- Медианаас 1.5-2 дахин урт
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- IMF WP/22/94
- Дүрэм
- Тендер хүлээн авах хугацаа ижил аргын дунджаас хамаагүй урт
- A2.1Тендерийн баримт бичгийн өөрчлөлт цахим системд нийтлэгдээгүй
- 1 оноо
- Өөрчлөлт хийгдсэн ч tender.gov.mn-д нийтлэгдээгүй
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 11.12
- Юу дутуу вэ
- Тендерийн баримт бичгийн хувилбарууд, өөрчлөлтийн мэдэгдэл.
- A2.2Эцсийн хугацаанаас өмнөх сүүлийн өдрүүдэд баримт бичгийг өөрчилсөн ч хугацааг сунгаагүй
- 1 оноо
- Эцсийн хугацаанаас ≤ 3 ажлын өдрийн өмнө өөрчилсөн, сунгаагүй
- 0.5 оноо
- 4-5 ажлын өдрийн өмнө өөрчилсөн, сунгаагүй
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 11.12, 19.2
- Дүрэм
- Тендер нээхээс хэдхэн өдрийн өмнө баримт бичгийг өөрчилсөн, хугацааг сунгаагүй
- A2.3Тендерийн баримт бичигт тодруулга, өөрчлөх хүсэлтийн тоо хэт олон
- 1 оноо
- Ижил төрлийн тендерүүдийн 90-р хувиас (P90) дээш
- 0.5 оноо
- 75-90-р хувийн хооронд
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 19.1
- Юу дутуу вэ
- Тодруулгын хүсэлтийн тоо.
- A2.4Тендер хүлээн авах хугацааг олон удаа сунгасан
- 1 оноо
- ≥ 3 удаа сунгасан
- 0.5 оноо
- 2 удаа сунгасан
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 11.12
- Дүрэм
- Тендер хүлээн авах хугацааг хэд хэдэн удаа сунгасан
- A3.1Тендерийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 1 цагаас хожуу нээсэн
- 1 оноо
- Нээсэн цаг − эцсийн хугацаа > 1 цаг
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 23.1
- Дүрэм
- Тендерийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 1 цагаас хожуу нээсэн
- A3.2Үнэлгээ нээснээс хойш 15 ажлын өдрөөс урт үргэлжилсэн (сунгалтгүй)
- 1 оноо
- Сунгалтгүйгээр > 15 ажлын өдөр
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 24.1
- Дүрэм
- Үнэлгээ сунгалтгүйгээр хуулийн хугацаанаас урт үргэлжилсэн
- A3.3Сунгалттай ч үнэлгээ нийт 30 ажлын өдрөөс урт
- 1 оноо
- Сунгалттай > 30 ажлын өдөр
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 24.3
- Дүрэм
- Тендерийн үнэлгээ хуульд заасан дээд хугацаанаас урт үргэлжилсэн
- A3.4Үнэлгээ хэт богино хугацаанд хийгдсэн (нээснээс шалгаруулах хүртэл)
- 1 оноо
- ≥ 3 оролцогчтой тендерийг ≤ 1 ажлын өдөрт шалгаруулсан
- 0.5 оноо
- 2 ажлын өдөрт шалгаруулсан
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- IMF WP/22/94
- Дүрэм
- Хэд хэдэн оролцогчтой тендерийг маш богино хугацаанд шалгаруулсан
- A4.1Шалгарсан тухай мэдэгдлээс хойш 6 ажлын өдөр хүрэхээс өмнө гэрээ байгуулсан
- 1 оноо
- < 6 ажлын өдөр (нэг оролцогч, шууд гэрээ, хүрээний гэрээнээс бусад)
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 30.1, 30.2
- Дүрэм
- Шалгаруулалтын мэдэгдлээс хойш хүлээх хугацаа дуусахаас өмнө гэрээ байгуулсан
- A4.2Гомдол шийдвэрлэгдээгүй байхад гэрээ байгуулсан
- 1 оноо
- Гомдол хүлээн авсан огноо < гэрээний огноо < гомдол шийдвэрлэсэн огноо
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 30.3.2, 59.6-59.7
- Дүрэм
- Гомдол шийдвэрлэгдээгүй байхад гэрээ байгуулсан
- A4.3Огнооны логик зөрчил: гэрээ мэдэгдлээс өмнө, эсвэл санхүүжилт гэрээнээс өмнө
- 1 оноо
- Гэрээ < мэдэгдэл, эсвэл санхүүжилт < гэрээ
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- Өгөгдлийн логик
- Дүрэм
- Гэрээ байгуулсан огноо тендер нээсэн огнооноос өмнө; Санхүүжилтийн тайлан гэрээ байгуулсан огнооноос өмнө
- A5.1Жилийн эцэст (11-12 сард) тендер, шууд гэрээ бөөгнөрсөн
- 1 оноо
- 12-р сард зарласан
- 0.5 оноо
- 11-р сард зарласан
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 35.1.1
- Дүрэм
- Тендер оны эцсийн саруудад зарлагдсан
B. Худалдан авах арга
- B1.1Тендер хуваах: нэг захиалагч, ижил төрлийн ажил, богино хугацаанд, тус бүр босгоос доош боловч нийлбэр нь босгоос дээш
- 1 оноо
- 90 хоногт ≥ 2 худалдан авалт, тус бүр босгоос доош, нийлбэр нь босгоос дээш
- 0.5 оноо
- Ижил нөхцөл 180 хоногт
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 10.3
- Юу дутуу вэ
- Засгийн газрын тогтоосон аргын босго үнэ, хүчин төгөлдөр болсон огноотой нь.
- B1.2Төсөвт өртөг аргын босгоос яг доогуур (босгын 90-100%)
- 1 оноо
- Босгын 95-100%
- 0.5 оноо
- Босгын 90-95%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 10.2, 10.12
- Юу дутуу вэ
- Засгийн газрын тогтоосон аргын босго үнэ, хүчин төгөлдөр болсон огноотой нь.
- B1.3Хаалттай (нээлттэй бус) аргаар шалгаруулсан: шууд гэрээ, хязгаарлагдмал тендер, харьцуулалт
- 1 оноо
- Шууд гэрээ эсвэл хязгаарлагдмал тендер
- 0.5 оноо
- Харьцуулалтын арга
- Жин, төрөл
- 3 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 32.1, 35.1; IMF WP/22/94
- Дүрэм
- Нээлттэй тендерээс өөр аргаар шалгаруулсан
C. Өрсөлдөөн
- C1.1Нэг оролцогчтой тендер
- 1 оноо
- 1 оролцогч
- 0.5 оноо
- 2 оролцогч
- Жин, төрөл
- 3 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 30.2.1; IMF WP/22/94
- Дүрэм
- Тендерт оролцогч цөөн
- C1.2Бүх тендерээс шалтгаан заалгүй татгалзсан
- 1 оноо
- Бүгдээс татгалзсан, шалтгаан нийтлэгдээгүй
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 28.4
- Дүрэм
- Шалгаруулалгүй дууссан тендерийн шалтгааныг хайсан, олдоогүй
- C1.3Хамгийн бага үнийн санал хасагдаж, илүү үнэтэй нь шалгарсан
- 1 оноо
- Хамгийн бага санал хасагдаж, ≥ 5% илүү үнэтэй нь шалгарсан
- 0.5 оноо
- < 5% илүү үнэтэй нь шалгарсан
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Тендер үнэлэх аргачлал (Сангийн сайдын А/255)
- Дүрэм
- Шалгарсан санал хамгийн бага үнэтэй хүчинтэй санал биш
- C1.4Оролцогчдын ихэнх нь шаардлага хангаагүй гэж хасагдсан
- 1 оноо
- ≥ 3 оролцогчоос ≥ 75% хасагдсан
- 0.5 оноо
- 50-75% хасагдсан
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Тендер үнэлэх аргачлал (А/255)
- Дүрэм
- Оролцогчдын дийлэнх нь шаардлага хангаагүй гэж хасагдсан
- C1.5Шаардлага хангасан тендер ирсэн ч цуцалж, дахин зарласан
- 1 оноо
- Дахин зарлаж, анхны шаардлага хангасан оролцогчоос өөр компани шалгарсан
- 0.5 оноо
- Дахин зарласан
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 28.4
- Дүрэм
- Шаардлага хангасан санал ирсэн тендерийг цуцалж, дахин зарласан
- C2.1Техникийн тодорхойлолтод брэнд, патент, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн нэр заасан
- 1 оноо
- Тодорхойлолтын текстэд брэнд/үйлдвэрлэгчийн нэр илэрсэн
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 12.4
- Юу дутуу вэ
- Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын текст бидэнд байхгүй.
- C2.2«Эсвэл түүнтэй адилтгах» хэллэгийг бичгээр үндэслэлгүйгээр ашигласан
- 1 оноо
- Адилтгах хэллэг байгаа ч бичгэн үндэслэл хавсаргаагүй
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 12.5
- Юу дутуу вэ
- Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын текст бидэнд байхгүй.
- C2.3Гүйцэтгэлтэй холбоогүй, нэг компанид тааруулсан шаардлага тавьсан
- 1 оноо
- Тусгай шаардлагатай (гэрчилгээ, тоног төхөөрөмж, байршил г.м.) бөгөөд 1 оролцогчтой
- 0.5 оноо
- Тусгай шаардлагатай, 2 оролцогчтой
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 15.4
- Юу дутуу вэ
- Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын текст бидэнд байхгүй.
D. Оролцогч компани
- D1.1Шалгарсан компани хар жагсаалтад байгаа (3 жил)
- 1 оноо
- Гэрээний огноонд хар жагсаалтад байсан
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.8, 56.8
- Дүрэм
- Гэрээ байгуулах үед гүйцэтгэгч хар жагсаалтад байсан
- D1.2Татвар, нийгмийн даатгалын өртэй, эсвэл төлбөрийн чадваргүй
- 1 оноо
- Тендер ирүүлэх үед өртэй / төлбөрийн чадваргүй
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1
- Юу дутуу вэ
- Татвар, НДШ-ийн өрийн мэдээлэл.
- D1.3Авлига, мөнгө угаах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн
- 1 оноо
- Компани эсвэл удирдлага ял шийтгүүлсэн
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.6
- Юу дутуу вэ
- Улсын бүртгэлийн эзэмшигч, захирлын өгөгдөл. Хувь хүний мэдээлэл тул багийн шийдвэр шаардлагатай.
- D2.1Нэг тендерт холбоотой этгээдүүд (ижил захирал, хувьцаа эзэмшигч, хаяг, утас) оролцсон
- 1 оноо
- Нэг тендерийн ≥ 2 оролцогч ижил захирал/эзэмшигчтэй
- 0.5 оноо
- Зөвхөн хаяг эсвэл утас давхардсан
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.3, 7.1.5
- Юу дутуу вэ
- Улсын бүртгэлийн эзэмшигч, захирлын өгөгдөл. Хувь хүний мэдээлэл тул багийн шийдвэр шаардлагатай.
- D2.2Тендерийн өмнө үнэ тохирсон шинжтэй: үнийн саналууд хэт ойр, эсвэл тогтмол зөрүүтэй
- 1 оноо
- ≥ 3 санал, хэлбэлзлийн коэффициент < 2%
- 0.5 оноо
- Хэлбэлзлийн коэффициент 2-5%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.4, 48.8
- Дүрэм
- Ирүүлсэн саналуудын үнэ хоорондоо хэт ойр
- D2.3Ижил бүлэг компаниуд ээлжлэн ялдаг
- 1 оноо
- Ижил ≥ 3 компани ≥ 3 тендерт хамт оролцож, ялагч нь ээлжилдэг
- 0.5 оноо
- Ижил бүлэг 2 тендерт ээлжилсэн
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.4
- Юу дутуу вэ
- Тендер бүрийн бүрэн оролцогчдын жагсаалт. Одоогийн 65 саналаар хэв маяг тогтоох боломжгүй.
- D2.4Техникийн тодорхойлолтыг боловсруулсан зөвлөх өөрөө оролцсон
- 1 оноо
- Тодорхойлолт боловсруулсан этгээд оролцогч/ялагч
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 7.1.7
- Юу дутуу вэ
- Зөвлөх үйлчилгээний гэрээний мэдээлэл.
- D2.5Шалгарсан компани ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга, шийдвэр гаргагч, үнэлгээний хорооны гишүүнтэй холбоотой
- 1 оноо
- Эзэмшигч/захирал нь захиалагчийн албан тушаалтан эсвэл түүний хамаарал бүхий этгээд
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил · Чухал дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 52.1, 52.4
- Юу дутуу вэ
- Улсын бүртгэлийн эзэмшигч, захирлын өгөгдөл. Хувь хүний мэдээлэл тул багийн шийдвэр шаардлагатай.
- D3.1Компани 3 жилээс бага хугацаанд үйл ажиллагаа явуулсан ч туршлагын шаардлагыг хангасан гэж шалгарсан
- 1 оноо
- Байгуулагдаад < 1 жил
- 0.5 оноо
- 1-3 жил
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 17.2
- Дүрэм
- Гүйцэтгэгч компани гэрээ байгуулахаас өмнөхөн үүсгэн байгуулагдсан
- D3.2Компанийн өмнөх гэрээний хамгийн их дүнгээс хэд дахин том гэрээ авсан
- 1 оноо
- Өмнөх хамгийн том гэрээнээс ≥ 5 дахин
- 0.5 оноо
- 3-5 дахин
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Статистик
- Дүрэм
- Гэрээний дүн тухайн нийлүүлэгчийн өмнөх хамгийн том гэрээнээс хэд дахин их
- D3.3Нэг компани тухайн дүүргийн тухайн ангиллын зардлын өндөр хувийг авсан
- 1 оноо
- Тухайн оны ангиллын зардлын ≥ 50%
- 0.5 оноо
- 30-50%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- IMF WP/22/94
- Дүрэм
- Нэг нийлүүлэгч тухайн ангиллын зардлын өндөр хувийг эзэлсэн
- D3.4Нэг компани ижил төрлийн ажил, бараа, үйлчилгээнд олон удаа шалгарсан
- 1 оноо
- Нэг захиалагчаас ижил ангилалд жилд ≥ 3 гэрээ
- 0.5 оноо
- Жилд 2 гэрээ
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Статистик
- Дүрэм
- Нэг захиалагчаас ижил ангилалд давтан шалгарсан
- D3.5Шалгарсан компанийн туршлага тендерийн ерөнхий шаардлагыг хангаагүй
- 1 оноо
- Сүүлийн 3 жилд ижил төрлийн гэрээ огт байхгүй
- 0.5 оноо
- Ижил төрлийн гэрээ бий ч дүн нь шаардсанаас бага
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 17.2
- Юу дутуу вэ
- Тендер бүрийн туршлагын шаардлага.
- D3.6Компанийн өмнөх гэрээний гүйцэтгэл муу байсан ч дахин шалгарсан
- 1 оноо
- Өмнөх гэрээ цуцлагдсан, хүлээлгэн өгөөгүй, эсвэл аудитаар зөрчил илэрсэн
- 0.5 оноо
- Өмнөх гэрээний хугацаа хэтэрсэн, алданги тооцогдсон
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Статистик; ҮАГ-ын аудитын тайлан
- Дүрэм
- Нийлүүлэгчийн өмнөх гэрээний хугацаа дууссан ч хүлээлцсэн баримт бүртгэгдээгүй
E. Үнэ ба санхүүжилт
- E1.1Гэрээний үнэ төсөвт өртгийн 98-100%
- 1 оноо
- Гэрээ ÷ төсөвт өртөг = 98-100%
- 0.5 оноо
- 95-98%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- IMF WP/22/94
- Дүрэм
- Гэрээний дүн тендерийн төсөвт өртөгт ойр
- E1.2Гэрээний үнэ төсөвт өртгөөс их
- 1 оноо
- Гэрээ ÷ төсөвт өртөг > 100%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- IMF WP/22/94
- Дүрэм
- Гэрээний дүн тендерийн төсөвт өртгөөс их
- E1.3Санхүүжилтийн нийт дүн гэрээний дүнгээс их
- 1 оноо
- Нийт санхүүжилт > гэрээний дүн
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- Өгөгдлийн логик; ТБОНӨХБАҮХАтХ 40.1-40.2
- Дүрэм
- Олгогдсон санхүүжилт гэрээний дүнгээс их
- E1.4Ажлын явц хоцорсон байхад санхүүжилтийн ихэнхийг олгосон
- 1 оноо
- ≥ 80% олгосон бөгөөд явц < 50%, эсвэл ажил хүлээлгэн өгөөгүй байхад 100% төлсөн
- 0.5 оноо
- ≥ 50% олгосон, явц < 25%
- Жин, төрөл
- 2 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- Статистик
- Юу дутуу вэ
- Ажлын биет гүйцэтгэлийн хувь. Бидний бүх тайлан санхүүгийн гүйцэтгэл тул аль ч дүрэм түүнийг биет гүйцэтгэл гэж уншихыг хориглосон (SPEC.md).
F. Гэрээний өөрчлөлт
- F1.1Гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлсэн
- 1 оноо
- Гүйцэтгэгч өөрчлөгдсөн
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 40.2.2
- Дүрэм
- Гэрээний гүйцэтгэгч өөрчлөгдсөн гэж бүртгэгдсэн
- F1.2Гэрээний хугацааг олон удаа сунгасан
- 1 оноо
- ≥ 3 удаа сунгасан
- 0.5 оноо
- 2 удаа
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 40.1
- Дүрэм
- Гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасан
G. Ил тод байдал
- G1.1Төсөвт тусгагдсан ч худалдан авах төлөвлөгөөнд байхгүй
- 1 оноо
- Төсвийн мөр төлөвлөгөөнд олдохгүй
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 44.3-44.4
- Юу дутуу вэ
- Батлагдсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөө.
- G1.2Тендерийн урилга цахим системд нийтлэгдээгүй
- 1 оноо
- Гэрээ байгаа ч урилга олдохгүй
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 18.1
- Дүрэм
- Гэрээ байгаа ч тендер олдоогүй
- G1.3Тендер нээсэн үр дүн нийтлэгдээгүй
- 1 оноо
- Нээлтийн тэмдэглэл олдохгүй
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 23.2
- Дүрэм
- Тендер нээсэн тухай бүртгэл олдоогүй
- G1.4Шалгаруулалтын мэдэгдэл нийтлэгдээгүй
- 1 оноо
- Мэдэгдэл олдохгүй
- Жин, төрөл
- 2 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 28.3
- Дүрэм
- Шалгаруулалтын мэдэгдлийг хайсан, олдоогүй
- G1.5Шалгаруулалтын дараах мэдээлэл 5 ажлын өдрийн дотор нийтлэгдээгүй
- 1 оноо
- Огт нийтлэгдээгүй
- 0.5 оноо
- Хугацаа хэтрүүлж нийтэлсэн
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 29.2
- Дүрэм
- Шалгаруулалтын мэдэгдэл хуулийн хугацаанаас хожуу нийтлэгдсэн
- G1.6Гэрээ нийтлэгдээгүй
- 1 оноо
- Санхүүжилт байгаа ч гэрээ олдохгүй
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 39.4
- Дүрэм
- Санхүүжилт олгогдсон ч гэрээ олдоогүй
- G1.7Өгөгдөл нээлттэй (машинаар уншигдах) хэлбэрээр биш
- 1 оноо
- Зөвхөн скан зураг/PDF
- 0.5 оноо
- Хэсэгчлэн машинаар уншигдана
- Жин, төрөл
- 1 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 9.2
- Юу дутуу вэ
- Баримтын форматын талбар. Энэ нь төслийн эрсдэл биш, эх сурвалжийн шинж тул индекст оруулах нь эргэлзээтэй.
- G1.8Тендерт гомдол гаргасан
- 1 оноо
- Гомдол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн, эсвэл ≥ 2 гомдол
- 0.5 оноо
- 1 гомдол
- Жин, төрөл
- 1 · Эрсдэлийн дохио
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 57.1
- Дүрэм
- Тендерт гомдол гаргасан
- G1.9Төсөвт ажил нь тусгагдсан мөртлөө тендер зарлагдаагүй
- 1 оноо
- Санхүүжилт олгосон эсвэл гэрээ байгуулсан ч тендер олдохгүй
- 0.5 оноо
- Төсөв батлагдаад 6 сараас дээш хугацаанд тендер зарлагдаагүй
- Жин, төрөл
- 3 · Хуулийн зөрчил
- Эх сурвалж
- ТБОНӨХБАҮХАтХ 18.1, 44.3
- Дүрэм
- Төсөв батлагдсан ч тендер олдоогүй